Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"FuckUp Nights"-ийн онцлох 10 ЭШЛЭЛ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сар бүр дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулагддаг "FuckUp Nights" арга хэмжээг өнгөрсөн оны 10 дугаар сараас хэсэг залуус санаачлан Улаанбаатар хотноо зохиож эхэлсэн билээ.

Бизнесийн уналт, бүтэлгүйтэл дундаас амжилтад хүрсэн хүмүүсийн гайхалтай түүх, алдаанаас нь суралцах боломжийг олгодог “FuckUp Nights” арга хэмжээ энэ сарын 8-нд буюу Пүрэв гарагт 5 дахь удаагаа зохион байгуулагдсан юм.

Энэ удаагийн "FuckUp Nights" арга хэмжээнд Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү, Хаан банкны "Бизнес инкубатор" төвийн захирал М.Батбаяр, Гуру медиа студийн кино продюсер, МУЗ-ийг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа нар өөрсдийн түүхийг хуваалцсан юм.

Хэдий УИХ-ын гишүүн Н.Учирал оролцох байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадсангүй. Ингээд "FuckUp Nights"-д өөрсдийн "бүтэлгүйтлийн" түүхээсээ хуваалцсан зочдын ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


Г.Ганхүү: Гудамжинд гитар тоглон дуулж байхдаа хоббигоороо мөнгө олох боломжтой юм байна гэдгийг ойлгосон

 
Гэрэл зургийг mpa.mn

Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү

Залуу байхдаа гурван өрөө байр хоёрыг авч болох байсан мөнгөөрөө казинод тоглоод алдсан маань миний амьдралын хамгийн том алдаа, бүтэглгүйтэл байсан.
Ерөнхийдөө царайнаасаа болж их бүтэлгүйтнэ. Саяхан НИТХ-ын 45 төлөөлөгчидтэй хамт уулзалтад явах гээд визний мэдүүлэг өгтөл ганцхан миний виз гараагүй.
Дэлхийгээр аялан, дор хаяж 2 хоёроос дээш орноор зугаалах хэрэгтэй.
Гудамжинд гитар тоглон дуулж байхдаа хоббигоороо мөнгө олох боломжтой юм байна гэдгийг ойлгосон.

М.Батбаяр: МУИС-ийн багш гэсэн мөртлөө урагдсан гуталтай явдаг байсан үе олон бий

 
Гэрэл зургийг mpa.mn

Хаан банкны Бизнес инкубатор төвийн захирал М.Батбаяр

Би бизнесийн гараагаа гахайн фермээс эхэлсэн. Гэхдээ зардал нь орлогоосоо 2 дахин их байсан учир эцэст нь ферм маань дампуурсан.
Монгол Улсын Их Сургуулийн багш гэсэн мөртлөө урагдсан гуталтай явдаг байсан үе олон бий.
Старт-Ап компаниуд 99 хувийн боломжгүй байдал, нэг хувийн боломж дээр тулгуурлан бизнесээ босгодог.
Над дээр ажлаасаа халагдсан цагдаа ирээд бизнес хийх талаар зөвлөгөө авч байсан. Тэр хүн одоо QR code-ийг зохиож үйлчилгээнд нэвтрүүлсэн амжилттай бизнесмэн болсон байна. Тэгэхээр хүн бүрт боломж байдаг. Гол нь яаж ашиглах нь чухал.

Ц.Ариунаа:Өөрийгөө төгс биш гэдгээ мэдэрвэл амьдрал чинь энгийн, тайван болно

 
Гэрэл зургийг mpa.mn

Гуру медиа студийн кино продюсер, МУЗ-ийг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа

Өөрийгөө төгс биш гэдгээ мэдэрвэл амьдрал чинь энгийн, тайван болно.
Надад магадгүй жаргал ихдэхээр зовлонгоо би өөрөө авчирч байсан байж магадгүй. Зовлон ирсэн л бол жаргалын төлөө зүтгэх ёстой.
Жаргал зовлон хоёрыг тэнцүүлж чадсан хүн хүчтэй амьдардаг.