Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цасан шуурганд төөрсөн иргэдийг аварчээ

ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт автомашин цасанд суусан, цасан шуурганд иргэд төөрсөн дуудлагууд ирж шуурхай арга хэмжээ авчээ.

  • Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Бор толгой гэдэг газар хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 13:08 цагт ирүүлснээр нийслэлийн аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход Прусс 20 загварын автомашин цасанд суусан байсныг гаргаж, аюулгүй газар хүргэж өгчээ.
  • Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Шар цэцэг гэдэг газар НЯТТ 103-аас хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлага ирүүслнээр нийслэлийн аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг очиж гарган аюулгүй газарт хүргэсэн байна. 
  • Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, 1 дүгээр баг Бөөгийн толгой гэдэг газар 600 гаруй бог малтай малчин 11:00 цагийн үед төөрсөн, ар гэрийн хүмүүс хайгаад олохгүй байна гэсэн дуудлагыг 20:14 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрлийн ажиллааг зохион байгуулан 22:05 цагт анх төөрсөн газраасаа 17 км орчим зайтай, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Үнэгтэй уулын энгэрт иргэн 53 настай, эрэгтэй, 49 настай, эмэгтэй нарыг бээрсэн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газарт хүргэж амь насыг нь авран хамгаалж ажиллажээ.

 

Эх сурвалж: НОБГ