Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн /МСНЭ/ XVII Их хурал өчигдөр болсон билээ. Хурал дүрмийн төслөө хэлэлцэж баталсны дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар үргэлжилсэн юм.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ТВ-2 сувгийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ, “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр нар нэр дэвшсэн.
Санал хураалт явуулахад 87.57 хувийн саналаар “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Хархүүгийн Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.