Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хотоос гарч байгаа алслагдсан замуудаар автомашинууд хэвийн зорчиж байна

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр шөнөөс эхлэн орсон их хур тунадасаар Захирагчийн ажлын албатай хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч давс бодис цацаж 20 гаруй машин техник, 600 гаруй ажилчидын бүрэлдэхүүнтэй ажилласаар байгаа билээ.

Үүний үр дүнд хотоос гарч буй алслагдсан замуудаар автомашинууд хэвийн үйл ажиллагаатай зорчиж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан цогц менежментийн үр дүнд Ар гүнтийн зам, Гүнтийн даваа, СХД-ийн 21-р хорооны зам, Хүй 7 худаг, Найрамдал, Нисэх, Шувуу, Био комбинат, Өлзийт, Төвийн аймгийн зам, ХУД-ийн Жаргалантын зам, Нүхтийн зам, Дархан чиглэлийн замууд бүрэн хариуцах эзэнтэй байгаа цэвэрлэгээтэй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба