Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МҮХАҮТ-д "Цагаан сар" үзэсгэлэн нээгдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ-аас гишүүд болон үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ЖДҮ-ийг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулж сурталчлах зорилгоор  “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн 2 дугаар сарын 8-11-нд үргэлжилнэ.

Дарханминж ХХК, Очирдагинас ХХК, Өгөөж-Чихэр боов ХХК, Хөгжил трэйд ХХК зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниуд болон орон нутгийн бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байна.

Түүнчлэн Архангай аймгийн салбар танхимын гишүүн компаниудад хэрэгжиж байгаа Германы SEQUA төсөл, Европын холбоо Чехийн хамтын нийгэмлэгийн төвийн “Чадваржсан иргэд, Тогтворжсон амьжиргаа” төсөл, Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” зэрэг төслүүдэд хамрагдаж байгаа өрхийн үйлдвэрлэгч, жижиг бизнес эрхлэгч иргэд аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

Энэ үеэр зах зээлд шинээр нэвтэрч байгаа Цайдам трэйд ХХК-ны “Бурамхан” чихэр, “Саян” брэндийн шоколад, наборыг танилцууллаа.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг