Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлийн олимпийн нээлтэд Оросын 18 тамирчин жагсахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Маргааш Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн олимпийн нээлтийн ажиллагаанд ОХУ-ын тамирчдыг төлөөлж, 18 тамирчин жагсахаар болсныг төлөөлөгчдийн тэргүүн Станислав Поздняков сэтгүүлчдэд мэдээлжээ.

Оросын нийт 168 тамирчин олимпийн наадамд өрсөлдөхөөр Пёнчанд ирээд байгаа гэнэ.

Харин эдгээрээс ердөө 18 тамирчин нээлтийн ажиллагаанд оролцохоор болсон нь Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ын үндэсний багийг энэ удаагийн олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд гаргасантай холбоотой.

 2014 оны Сочигийн Өвлийн Олимпийн үеэр Оросын багийг системтэйгээр сэргээш хэрэглэсэн гэж ОУОХ буруутгасан юм. Гэхдээ энэ шийдвэрийнхээ дараа шаардлага хангасан тамирчдыг “Оросын Олимпийн Тамирчид” гэсэн нэрээр, Олимпийн далбаан дор оролцохыг зөвшөөрч байв.

Маргаашийн жагсаалд Олимпийн далбааг гар дээрээ өргөж явах тамирчныг зохион байгуулагчид сайн дурын үндсэн дээр сонгох юм.

 

Эх сурвалж: ТАСС