2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B14
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
19:00
S44
-17°
20:00
S44
-18°
21:00
S44
-21°
22:00
S44
-22°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-26°
02:00
S32
-27°
03:00
S32
-28°
04:00
S32
-28°
05:00
S32
-28°
06:00
S32
-29°

Хятадын цагдаа нүүр танигч нүдний шилээр гэмт хэрэгтнүүдийг хайж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN

Хятадын нэгэн хотын цагдаа нар “нүүр танигч” технологитой нүдний шилээр олон нийтийн газарт эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүдийг хайж эхэлжээ.

Одоогийн байдлаар тэд долоон гэмт этгээдийг баривчилж, хуурамч бичиг баримт ашиглан зорчиж явсан 26 хүнийг илрүүлсэн тухай Ардын Өдрийн сонинд мэдээлсэн байна.

Уг нүдний шилийг Бээжингийн LLVision Technology компани зохион бүтээснийг Wall Street Journal мэдээлжээ. Тус компани өөрийн бүтээгдэхүүнээ хайсан хүний мэдээллийг 10,000 хүний мэдээллийн сангаас 100 милисекундын дотор шүүж харуулах чадвартай гэсэн байна. Гэхдээ энэ нь туршилтын орчны үр дүн бөгөөд бодит байдал дээр буурна гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Яг одоо Хятад даяар сар шинийн баярын шилжилт хөдөлгөөн эхэлсэн байгаа. Энэ удаа төмөр замаар 389 сая, агаараар 65 сая аялалыг орон нутгаа зорьсон иргэд хийнэ гэж тооцоолжээ. Хүмүүсийн нүсэр урсгалыг ашиглан шинэ төхөөрөмжөөр гэмт этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг зохион байгуулж байгаа гэнэ.

Хятад улс өөрийн 1.3 тэрбум иргэний мэдээллийг агуулсан “нүүр таних” систем бүтээхээр ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Engadget

 

x