Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 11: Менежмент дэх хувь хүний хүчин зүйл

ikon.mn
2018 оны 2 сарын 11
iKon.MN
 

-Менежмент гэдэг бол хувь хүний тухай ухаан юм-

Удирдлагын үүрэг бол хүмүүсийг хамтран ажиллуулах, тэдний давуу талуудыг нь ашиглаж, сул талуудыг нь чухал бус болгох явдал юм. Байгууллага ч үүн дээр оршин тогтнодог бөгөөд үүний учир менежмент нь хамгийн чухал, шийдвэрлэх хүчин зүйл билээ.

Менежмент нь харилцаа болон хувь хүний хариуцлагад тулгуурлах ёстой. Багийн бүх гишүүд хүрэхийг хүсч буй зорилгынхоо талаар нарийн бодох хэрэгтэй бөгөөд хамтран ажиллагсдадаа тухайн зорилгын тухай мэдээллийг өгч ойлгуулдаг байх хэрэгтэй. 

Бүгд бие биедээ юу өгөх ёстойгоо ухамсарлаж, бусдадаа ойлгуулдаг байх нь чухал. Түүнчлэн бүгд бусдаас юу хэрэгтэй байгааг болон бусдаасаа юуг хүсэж байгаагаа ойлгуулж чаддаг байх хэрэгтэй.

Хэрэгцээ болон боломж өөрчлөгдөхийн хэрээр удирдлага нь байгууллага болон тухайн байгууллагын гишүүн бүр өсөж дэвших боломжийг олгож байх шаардлагатай.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Та аймшигтай муу жүжгийн гайхалтай сайн жүжигчин үү? Энэ байдлыг өөрчлөхийн тулд та юу хийх вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.