2018/02/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.35₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-18°
02:00
S44
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-24°
05:00
S44
-24°
06:00
S44
-24°
07:00
S44
-24°
08:00
S44
-23°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-14°
12:00
S44
-12°
13:00
S44
-9°

УИХ-ын намрын ээлжит чуулган маргааш ХААЛТАА хийнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN

УИХ-ын намрын ээлжит чуулган маргааш завсарлана. 

Чуулганы хуралдаан өнөөдөр, маргааш 10:00 цагаас эхлэх бөгөөд дараах асуудлыг хэлэлцээд хаалтаа хийнэ. 

Хуралдаанаар:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт
  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/
  • “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ
  • Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох
  • Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хаалт болно. 
x