Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Лэндмн"-ийн шинэ хувьцааг бүртгэж, олон нийтэд арилжаалахыг зөвшөөрлөө

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргажээ.

Нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэхээр боллоо. Үүнээс 12.5 хувийг нь буюу 100 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон, мөн 12.5 хувь буюу 100 сая ширхэгийг тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад тус бүрийг нь 25 төгрөгийн тогтоосон үнээр худалдахыг зөвшөөрөв.

Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар олон нийт болон тодорхойлсон хөрөнгө оруулагчдад хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм.

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Мирэ эссет секьюритис Монгол” ХХК, аудитын үйлчилгээг “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ эстимэйт” ХХК тус тус үзүүлж байна.

Хороо худалдаалах хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон тооцох, худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, арилжааг амжилттай зохион байгуулахыг дээрх мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч нарт үүрэг болголоо.

 

Эх сурвалж: СЗХ