Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МАХН-ын гишүүд хэвлэлийн хурал хийнэ

ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN

Монголын Үндэсний Музейд

11:00 цагт “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээлтээ хийнэ. 

116-р сургуульд

11:00 цагт Тайваний төлөөлөгчийн газраас харааны бэрхшээлтэй сурагчдад зориулан 116-р сургуульд гадаад хэлний лингафон танхимын тоног төхөөрөмжийг хандивлана.

НЗДТГ-ын байр 1 давхарт A танхимд

11:00 цагт НИTX дахь AH-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт "МАХН-ын II Их Чуулган"-ы талаар намын удирдлагууд мэдээлэл хийнэ.

MN Мэдээллийн төвд

11:30 цагт МАХН-ын дарга асан Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс тус намын 2 дугаар Их Чуулганд оролцсон хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн талаар МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ҮЭХ-ноос тус компанитай холбоотой тэгш бус гэрээний алдагдал ба хуваарилалт, удирдлагынхаа урагшгүй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Спортын төв ордны “А” зааланд

13:00 цагт Олон улсын таеквондогийн Монголын холбооноос зохион байгуулж буй “Таеквондогийн улсын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн”-ийн нээлт болно.

МҮХАҮТ-ын их зааланд

14:00 цагт “Цагаан сар-2018” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.