Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд болсон газар хөдлөлтийн дараа 145 хүн сураггүй болоод байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Тайваний зүүн эрэгт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, доод тал нь 4 хүн амь үрэгдэж, 225 хүн бэртээд байна.

Өнөөдөр өглөөний байдлаар 145 хүн сураггүй байгааг цагдаагийн газар мэдээлжээ.

Газар хөдлөлтийн улмаас гамшгийн төв болсон Хуален хотын дөрвөн байшин нурсан буюу нурахад бэлэн болж хазайгаад байгаа юм. Хуалены төв дэх Маршал зочид буудал тэдгээрийн дотор багтаж байна. Байшингууд дээр 400 орчим аврах ажилтан, өргөгч кранууд ажиллаж байгаа гэнэ.

Хохирогсдын ихэнх нь Маршал зочид буудалд байсан жуулчид ажээ. Буудалд байсан Японы 50 жуулчин бэртэж гэмтсэн байна. Аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж байгаа юм.

Хуален хотын нисэх буудлыг хааж, нислэгүүдийг цуцалжээ. Хотод хүрэх авто замын зарим нь эвдэрч, төмөр зам бүтэн үлдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Эх сурвалж: CNN