Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд хоёрдугаар сарын 15-наас АЖИЛЛАХГҮЙ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон нийтээр амрах баярын үеэр “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амардаг билээ.

Энэ дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд Монголын цагаан сарын баяраар 2018 оны 2 дугаар сарын 16,17,18-ны өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ны өдөр, БНХАУ-ын цагаан сарын баяр тус тус тохиож байгаатай холбоотойгоор 2018 оны 2 дугаар сарын 15,16,17-ны өдөр ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

ХУВААРЬ:

Боомтын нэр Төрөл Нийтээр амрах баярын өдрүүдэд боомтын амрах хуваарь
АГААРЫН ЗАМЫН БООМТУД  1 Буянт-Ухаа агаарын замын Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
2 Чойбалсан агаарын замын
3 Өлгий агаарын замын
4 Ховд агаарын замын
ОХУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД 1 Алтанбулаг авто замын  24 цагаар амралтгүй ажиллана
2 Сүхбаатар төмөр замын Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
3 Эрээнцав төмөр замын Хоёр талын ачаа тээврийн галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
4 Эрээнцав авто замын  Боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу Даваа-Ням гарагуудад 08.00-17.00 цагт ажиллана
5 Цагааннуур авто замын  02 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд амрана 
6 Боршоо авто замын  02 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд амрана
7 Тэс авто замын  02 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд амрана 
8 Арцсуурь авто замын  02 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд амрана 
9 Ханх авто замын  02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд амрана 
10 Ульхан авто замын  02 дугаар сарын 16-ны өдөр амрана 
БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД 1 Замын-Үүд төмөр замын Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
2 Замын-Үүд авто замын  02 дугаар сарын 15, 16, 17, 18-ны өдрүүдэд амрана.
3 Хавирга авто замын 
4 Баянхошуу авто замын 
5 Сүмбэр авто замын 
6 Бичигт авто замын 
7 Ханги авто замын 
8 Гашуунсухайт авто замын 
9 Шивээхүрэн авто замын 
10 Бургастай авто замын 
11 Байтаг авто замын 
12 Булган авто замын 
13 Даян авто замын