Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Роналд Куман шинэ ажилдаа орлоо

SPS телевиз
2018 оны 2 сарын 7
SPS
Зураг зураг

Нидерландын домогт хөлбөмбөгчин асан Роналд Куман төрөлх улсынхаа үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар томилогджээ. Тэрбээр өнгөрсөн намар Эвертон клубээс халагдаад байсан билээ.

Өдгөө 54 нас хүрч буй Куман шигшээ багаа дөрвөн жил хагасын хугацаанд буюу 2022 оны ДАШТ-ийг дуустал удирдах бөгөөд эхний тоглолтоо гуравдугаар сарын 23-ны өдөр Английн шигшээ багийн эсрэг хийхээр болсон байна.

Нидерландчууд 2016 оны ЕАШТ болон 2018 оны ДАШТ-д шалгарч оролцоогүй ба шинэ дасгалжуулагч ажлынхаа талаар “Би багийнхаа ирээдүйг эерэгээс харж байна. Бидэнд авьяас чадвартай тамирчид хангалттай байгаа ч зарим зүйлсийг өөрчлөх шаардлагатай. Шигшээ баг эхлээд чухал тэмцээнүүдэд оролцох хэрэгтэй” гэжээ.

Куман шигшээ багийнхаа төлөө 78 тоглолтод оролцож байсан ба 1988 онд шигшээ багтайгаа Европын аварга болж байлаа.

Зураг