Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

III ээлжинд хичээллэж байгаа 500 орчим хүүхэд автобусаар гэртээ хүргүүлдэг боллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс "Хүүхэд хамгаалал" хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүдийг автобусаар гэрт нь хүргэж өгдөг болсон байна.

Автобустай болсон сургуулиуд:

  1. Сонгинохайрхан дүүргийн 9, 12, 65, 107,
  2. Хан-Уул дүүргийн 52,
  3. Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор, 44 дүгээр сургууль.

Гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа 500 орчим хүүхдийг 12 чиглэлийн 12 автобусаар гэрт нь хамгийн ойр цэгт хүргэж өгснөөр гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм.