Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Жим Кэрри фэйсбүүкээ устгаж, хүмүүсийг бас ингэхийг уриалав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Холливүүдын нэртэй жүжигчдийн нэг Жим Кэрри хувийн фэйсбүүк хуудсаа устгаж, Фэйсбүүк компанийн хувьцаанаасаа татгалзаж байгааг зарлаад, бусад хүмүүсийг ч бас ингэхийг уриалсан байна.

Тэрээр ингэх болсон шалтгаанаа тус компанийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросоын явуулсан суртал нэвтрүүлгээс ашиг олсон гэж буруутгажээ.

Кэрри өчигдөр энэ мэдэгдлээ твиттер хуудсандаа нийтлэхдээ Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хөргийг (өөрийн гараар зурсан байх магадлалтай) хавсаргасан байна. Тэр бас Фэйсбүүкийг Оросын нөлөөллийг зогсоохын тулд одоог хүртэл хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилсэн юм.

2016 оны сонгуулийн үеэр Оросоос тараасан суртал нэвтрүүлгийн мэдээллийг 126 сая америкчуудад хүргэсэн гэх шалтгаанаар өнгөрсөн оны аравдугаар сард Фэйсбүүк компанийн төлөөлөгчид конгрессийн өмнө мэдүүлэг өгч байв.

Эх сурвалж: Business Insider