Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын нийт ард түмний өмчийн 51 хувь нь гадны компанид очих гэж байхад АТГ огт дуугарахгүй байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Батсуурь "АТГ ерөөсөө ажлаа хийхгүй байгаа. Анх УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө оруулгын мэдүүлгийг шалгаж өгөөч гэж иргэдээс гомдол ирсэн. Энийн АТГ шалгах ёстой гэвч одоо болтол шалгаагүй.

Дээрээс нь 60 тэрбумын хэрэг гэж бий. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаагүй. Гэмт хэргийг тогтооход шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай  байдаг. Гэхдээ гэмт хэрэгт оролцсон үйлдсэн этгээд нь өөрөө байвал шинжилгээ дүгнэлтийн хэрэг шаардлагагүй байдаг. 

Энэ 60 тэрбумын хэрэгт оролцогч Ганбаатар хэвлэлийн бага хурал хийхдээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ М.Энхболд дарга байгаагүй гэсэн. Дараа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан Их Хурлынхаа дараа ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрсөн. Энхболд дарга нэг ярилцлагадаа 2016 оны сонгуулиас хойш ажилд томилогдсон хүмүүсийн 51 хувь нь шахааных шүү гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Шахааных гэхлээр ямар нэгэн байдлаар хууль бус шүү гэсэн үг юм.
Энэ үндэслэлээр АТГ шалгаад мэдүүлгийг нь авбал энэ 60 тэрбумын хэрэг илрэх боломжтой даанч АТГ ажлаа хийхгүй байна.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаанд тавьсан асуудал байна. Тухайн үед  баталгаа гаргасан хүмүүсийн гарын үсэг хуурамч гэж үзэж Батхүү гэдэг хүн хэргээ хүлээн ял эдэлж, дараагаар нь өршөөлд орсон байдаг. Хэрэв тухайн үед үнэн гэж илрүүлж чадсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Хэргийг өөр тийш нь чиглүүлсний гайгаар дахиад дөч гаруй сая долларын өрөнд орж байна. Эрдэнэт үйлдвэр бол ард түмний өмч.

Төрийн байгууллагын нэр хүндийг гутаасан учир АТГ олон нийтийн зөвлөлөө шүүхэд өгнө гэсэн. Төрийн байгууллагын нэр хүнд ард түмний итгэл дээр тогтдог. Ард түмэн итгэж байхад тэр байгууллагын нэр хүнд дээшээ явдаг. Гэтэл энэ чинь хуулийн байгууллага шүү дээ. Иймээс АТГ өнөөдөр авлигачдыг орогнуулах газар болжээ гэж бидний зүгээс үзэж байгаа” гэлээ

ОНЗ-ийн дарга Г.Баасан "Монголын нийт ард түмний өмчийн 51 хувь нь гадны компанид очих гэж байхад АТГ огт дуугарахгүй байна. Мөн 60 тэрбумын хэргийг өнөөдөр хааж байгаа нь АТГ авлигачдыг өөхшүүлээд сууж байгаа хэрэг юм. Олон улсын статусаар АТГ-т ажиллаж байгаа ажилтан удирдлага хүн төрийн албан байгуулгын хүний гэрт очиж хүндлэл үзүүлэх ёсгүйгээс гадна ямар нэг цалингаасаа давсан шагнал урамшуулал авах ёсгүй. Өөрөө ангид цэвэр байж авлигатай тэмцэнэ шүү дээ” гэлээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Г.Баасан "Өнөөдөр Ш.Батхүү сураггүй алга болсон тэр зээлээр юу хийсэн нь ч тодорхойгүй" байна гэж нэмж мэдээллээ.