Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Пёнчаны зочдод амьтны арьс нөмрөхгүй байхыг уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өвлийн олимпийн наадам болох Пёнчаны хэвлэлийн төвийн гадна өчигдөр нэгэн эмэгтэй амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхгүй байхыг зочдод уриалжээ. Амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Эшли Фруно гэдэг энэ эмэгтэй цагаан дотуур хувцас, туулайны хиймэл чих, сүүл зүүснээс өөр хувцасгүйгээр өвлийн тэсгим хүйтэнд 16 минут орчим зогсож эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Гартаа “Champions don’t wear fur” (Аваргууд амьтны арьс өмсдөггүй) гэсэн уриаг барьсан байв. Өчигдөр энд агаарын хэм Цельсийн -16 орчим байсан нь дунджаас хүйтэнд тооцогдож байгаа юм.

Ер нь өвлийн олимпийн нээлт болох өдөр Пёнчанд нэлээд хүйтэн байх нь зохион байгуулагчдын санааг хамгийн их зовоож байна. Энэ хүйтнээс болоод зарим гадаадын зочид нээлтийн ажиллагааг үзэх тасалбараа буцааж байгааг тэд мэдээлсэн юм.

Нээлтийн ажиллагаа болох цэнгэлдэх хүрээлэн нь дээвэргүй, задгай нь үүнд бас нөлөөлжээ. Зохион байгуулагчид зочдод зориулан суудал халаах төхөөрөмж тараах тухай яригдаж байна.

Эх сурвалж: IB Times