2018/02/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.69₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-9°
|
-17°
03:00
S32
-22°
04:00
S32
-22°
05:00
S32
-21°
06:00
S44
-20°
07:00
S44
-19°
08:00
S28
-19°
09:00
S28
-18°
10:00
S26
-14°
11:00
S26
-12°
12:00
S26
-9°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°

У.Хүрэлсүх сайд анхны орон нутгийн айлчлалаа Хэнтий аймгаас эхлүүллээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт өнөөдөр ажиллаж байна. Тэрбээр Хэнтий аймгийн нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Хэнтий аймаг нь 2017 оны эцсээр 76 мянга гаруй иргэнтэй байна. Харин 4.4 сая толгой мал тоолуулжээ.

Ерөнхий сайд тус аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсоно.

Мөн cap шинийн баяр ирж буйтай холбогдуулан Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Л.Лувсанбаярынд зочилж Улсын хошой аварга малчин шагнал, Г.Гонгорбаатарынд зочилж Улсын аварга малчин шагнал гардуулах юм.

Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Онцгой байдлын Ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөгчид багтаж байна. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар аймгийн иргэдтэй уулзаж байгаа юм.

Хэнтий аймгийн удирдлагуудаас тус аймгийн төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтад улсдаа сүүл мушгиж байгаа тул цаашид боловсролын чанарыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тухай онцлон хэлсэн юм.

Мөн хөрөнгө оруулалт хийгдээгүй байгаа барилга, төслүүдийг үргэлжлүүлж дуусгах шаардлагатай байна гэв.

Чингис хотын захирагч, Хэрлэн сумын Засаг дарга Идэрбат Ерөнхий сайдад хотынхоо хэмжээнд хийгдсэн замын бүтээн байгуулалтыг танилцуулав.

Тэрбээр Чингис хотод 28.6 тэрбум төгрөгийн 20 км авто зам байгуулах шаардлагатай байгааг хэлээд зураг төсөл, төсөв бэлэн болсон гэв. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл замын ажил эрчимтэй эхэлж, 2018 оны аравдугаар сард хүлээлгэн өгөх боломжтой гэдгийг Идэрбат дарга Ерөнхий сайдад уламжиллаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулга "Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн бүсчилсэн хөгжилд анхаарал хандуулах шаардлагатай байна. Тиймээс хамгийн бага зардлаар, хамгийн ач холбогдолтой хэлбэрээр орон нутгийн орчин нөхцлөө сайжруулахад бидний танилцуулж буй төсөл хөтөлбөр чухал юм.

Цаашид энд түүхэн аялал жуулчлалын төв болоход томоохон хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс анхаарахгүй бол амаргүй байна" гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна. 2016 онд бид маш хүнд эдийн засгийг хүлээн авсан.

ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүллээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын агентлагуудаас В руу оруулсан.

Дэлхийн банк 2019 онд манай улсын эдийн засгийг 6-8 хувийн өсөлттэй байна гэж төсөөлсөн байна лээ. Энэ жил анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелж, Монголбанкны валютын нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрсэн байгаа.

Аж үйлдвэрийн салбарын орлого 3 их наяд төгрөгөөр давж биелж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа. Өрийн тулгамдаад байсан дарамтуудаас Монгол Улс салж, эдийн засагт эерэг үр дүн гарч байна.

Энэ Засгийн газар хоёр зүйлийг хийнэ. Нэгдүгээрт, сахилга бат хариуцлагыг төрийн албаны бүх шатанд хэрэгжүүлэх, хоёрдугаарт эдийн засгаа сэргээх.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бид 2018 оныг хариуцлагын жил болгон зарласан" гэдгийг удирдлагуудад хэлсэн юм.

x