Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энх улирлын бэлэгтэй худалдаа ШАНГРИ-ЛА МОЛЛД

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Шангри-Ла Моллд Энх улирлыг угтсан бэлэгтэй худалдаа эхэллээ.

Энх улирал ирж, элгэн садан дотны хүмүүстэйгээ учран золгодог сар шинийн баярт тань баяр нэмэх онцгой урамшууллыг Шангри-Ла Моллоос зарлалаа. Өв уламжлал, ёс заншлын хэлхээ болсон сар шинийн баяраараа үндэсний дээл гоёлоо орчин үеийн гоёл чимэглэлтэй төгс хослуулж,  айлчлан ирсэн зочин гийчиндээ барих хүндэтгэлийн бэлгээ Шангри-Ла Моллоос сонгоод дахин бэлэг авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгож байна.

2-р сарын 15-ныг дуустал Шангри-Ла Моллоор үйлчлүүлэхдээ дуртай дэлгүүрээсээ 200,000₮-өөс дээш дүнтэй худалдан авалт хийгээд Baigal, Gobi, Goyo, Goo, Husug, Khur, Lhamour, Maral, Naran cashmere, O couture, ZD, Zoson зэрэг 10 гаруй үндэсний брэнд, дэлгүүрүүдээс худалдан авалт хийх эрхийн бичгүүдийг бэлэг болгон аваарай.  

Үндэсний өв уламжлал шингээсэн дээл гоёлоо Gobi cashmere, Goyo cashmere, Naran cashmere, O couture, Zoson брэндүүдээс сонгож, үндэсний хувцастай төгс зохицох тансаг чамин үнэт эдлэл, гоёл чимэглэлээ Baigal, Boccadamo, Damiani, Dyrberg Kern, Style Avenue, ZD зэрэг брэндүүдээс сонгоорой.

Монгол хүний ур ухаан, уран гараар бүтсэн арьсан бүтээгдэхүүнийг Maral, Khur брэндээс, эсгийгээр урласан бэлэг дурсгалын зүйлсийг Husug брэндээс сонгож болно. Харин охид, бүсгүйчүүддээ Goo, Lhamour брэндүүдээс гаргасан сар шинийн бэлгийн багцыг сонгохыг зөвлөе.

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн энх улиралтайгаа учран золгож,
сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Facebook хуудас

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.