Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани хоёр дахь дата төвөө Өвөр Монголд байгуулахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Технологийн аварга компани Apple Хятад улс дахь өөрийн хоёр дахь дата төвийг 2020 онд Өвөр Монголын Улаанцав хотод байгуулахаар болсныг Синьхуа агентлаг мэдээллээ.

Уг дата төвд Хятадын хэрэглэгчдийн iCloud үйлчилгээний өгөгдлийг хадгалах юм байна. Мөн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулахаар болжээ.

Хятад дахь эхний дата төвөө Apple өмнөд Гуйжоу мужид байгуулах болсноо өнгөрсөн зун зарласан юм. Өнгөрсөн зургаадугаар сард Хятад улс өөрийн иргэдийн мэдээллийг нутаг дэвсгэр дээрээ байршуулахыг гадаадын технологийн компаниудаас шаардаж эхэлсэн. Энэ зохицуулалтыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэгч нь Apple болж байгаа юм.

Ингэснээр хэрэглэгчдийн мэдээлэлд эрх баригчид хандах боломж нээгдэнэ гэсэн болгоомжлол бий. Гэвч Apple компани дата төвдөө ямар нэг гуравдагч этгээдийн нэвтрэх боломжийг гаргахгүй гэж амлаад байгаа юм.

 

Эх сурвалж: MacRumors