Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Офшорчдод дахин боломж олгов

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 2 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

АТГ-аас офшор данстай төрийн өндөр албан тушаалтнуудад энэ сарын 4-ний дотор мөнгөн хөрөнгөө татах боломж олгосон. Гэвч энэ хугацаанд офшор дахь мөнгөө татсан албан тушаалтан мэдэгдээгүй байна. Тиймээс хугацааг дахин нэг сараар сунгажээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан офшор бүс дэх хөрөнгөө татах хугацааг ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр болгоод байна.

Хэрэв заасан хугацаанд АТГ-т мэдүүлээгүй бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар хариуцлага хүлээлгэх юм байна.

Зураг