Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын урлагийн багийг хүлээж авах ажиллaгаа Өмнөд Солонгост болж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN

Өнөөдөр Хойд Солонгосын урлагийн багийн төлөөлөгчид Өмнөд Солонгост усан онгоцоор ирж байна.

140 гишүүнтэй Самжиён урлагийн чуулга Хойд Солонгосын Мангёнбон-92 хөлөг онгоцоор Өмнөд Солонгосын Мукхо боомтод ирж байгаа ажээ.

Хууль ёсоор Өмнөдийн боомтуудад Хойд Солонгосын хөлөг онгоц нэвтрэхийг хориглодог. Гэвч Пёнчаны Өвлийн Олимпийн хүрээнд Сөүл онцгой нөхцлөөр энэ удаа нэвтрүүлж байгаа гэнэ.

Бүжигчид, дуучид, найрал хөгжимчдөөс бүрдсэн чуулгынхан Сөүл болон олимпийн зохиогдох хотод тоглолтууд зохион байгуулахаар болжээ. Хойд Солонгосын дэглэмийг эсэргүүцэгчид боомтод цуглан эсэргүүцлээ илэрхийлж байгаа тул цагдаа нарын хүчтэй хамгаалалт гарсан байна. 

Мангёнбон-92 нь 9,700 тонн даацтай ачааны хөлөг юм. Хөлгийг Пёньяны ойролцоох нэгэн толгойн нэрээр нэрлэжээ. Энэ газарт Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ил Сун төрсөн гэгддэг.

 

 

Эх сурвалж: Russia Today