Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Прадогийн ажлын морь хувилбар гарлаа

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 2 сарын 6
Cardoctor
Зураг зураг

Их Британи дахь Тоёотагийн салбараас саяхан шинэчлэгдсэн Прадо загварын Utility гэх нэртэй хувилбар буюу илүү дутуу юмгүй ажлын морь болох загварыг танилцууллаа.

Тус таг сток Прадо нь 3 ба 5 хаалганы сонголттой буюу урт богино гэсэн 2 төрлийн кузовтойгоор Английн зах зээлд гарна. Мэдээж ажлын моринд тохирсон ганц л 2.8 литрийн 177 м.хүчтэй дизель хөдөлгүүрийн варианттай. Тэр ч бүү хэл богино хувилбартаа механик кропыг санал болгож байгаа аж.

 

Land Cruiser Utility-ийн нарийн ширийн зүйлийг сонирхвол 17 инчийн төмөр обуд, түлхүүргүй нэвтрэх систем, круйз контрол, эйр кондишн, саадтай газарт өгсөх уруудах функц, аудио систем, 5 эйрбаг зэрэг зүйлстэй бас ачааны мөртэй юм байна. Орчин үед болоод таг сток нь хүртэл юм юмтай болчихож.

 

Үнийн хувьд 37,795-34,095 паундын үнэтэй гэнэ.

ВИДЕО:

Зураг