Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын охин Пёнчаны олимпийн хаалтын ажиллагаанд АНУ-ыг төлөөлнө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп энэ сарын сүүлээр Өмнөд Солонгост айлчилж, Пёнчаны Өвлийн Олимпийн хаалтын ажиллагаанд оролцохоор болжээ.

Хоёрдугаар сарын 25-ны өдөр болох хаалтын арга хэмжээнд оролцох АНУ-ын төлөөлөгчдийг ахлах хүсэлтийг тус улсын Үндэсний Олимпийн Хорооноос гаргаж, Иванка зөвшөөрсөн болохыг CNN агентлаг өнөөдөр Цагаан ордны эх сурвалжаас уламжилсан байна.

Энэ Баасан гарагт болох олимпийн нээлтийн ажиллагаанд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс оролцох юм.

 

Эх сурвалж: CNN