Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хот анх удаа цасанд “булагджээ”

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотод асар их хэмжээний цас орсноос одоогоор нэг хүний амь үрэгдсэн нь тодорхой болжээ. Хур тунадасны хэмжээг бүртгэдэг болсон цагаас хойш ийм хэмжээний цас орсон түүх байхгүй гэнэ.

Ердөө 24 цагийн дотор нэг сард ордог дундаж цасны хэмжээний тал нь Москвад орж, зузаан нь 43 см хүрснийг цаг уурчид мэдээлжээ. Цасыг даалгүй 2,000 орчим мод хугарч унасан бол нэг хүн модонд даруулж амиа алдсаныг Москва хотын дарга Сергей Собянин мэдээлсэн байна.

Мөн таван хүн их цасны улмаас бэртэж гэмтсэн гэнэ. Хотын нисэх буудалд 150 орчим нислэг саатаж, 10 орчим нь цуцлагджээ.

Москва хотын захиргааны 70,000 орчим ажилтан гудамж талбайн цасыг цэвэрлэх ажилд дайчлагдаад байна. Үзэгдэх орчин муу, халтиргаа гулгаа их, цасанд суух эрсдэл байгаагаас иргэдийг автомашинаа орхихыг эрх баригчид зөвлөжээ.

Цаг уурын хүрээлэнгийн дүгнэлтээр энэ удаагийн цас 1957 оны дээд үзүүлэлтийг эвдсэн байна.

 
 

 

Эх сурвалж: AFP