Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Nuclear Steak” сүлжээ рестораны 5 дахь франчайз салбар нээгдлээ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Солонгосын зах зээлд амжилттай яваа “Nuclear Steak” түргэн хоолны сүлжээ ресторан Монголд орж ирээд удаагүй ч энэ хугацаанд олонд хэдийнээ танил болжээ.

“Nuclear Steak” брэндийг товч танилцуулбал, тус сүлжээ ресторан нь анх БНСУ-д нээгдэж, одоогийн байдлаар 78 салбартай үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү брэнд нь хүмүүст франчайз хэлбэрээр бизнесийн модель нийлүүлж, хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй хүн бүрт боломж олгодог.

“Nuclear Steak” сүлжээ рестораны анхны франчайз салбар "Өргөө 1" кино театрт өнгөрсөн долоодугаар сард нээгдэж байсан бол зургаан сарын дотор ийнхүү тав дахь салбараа Е-мартын тавдугаар давхартаа нээлээ.

Энэхүү салбар нь хүүхдийн талбайтайгаараа онцлог бөгөөд эцэг эхчүүд хооллох зуураа хүүхдээ тоглоомын талбайд тоглуулах боломжтой юм.

“Nuclear Steak” сүлжээ рестораны тав дахь салбарын талаар “Hack Star Holding” ХХК-ийн Франчайз хариуцсан захирал Ц.Мөнхсүхээс тодруулсан юм.

 

Тэрбээр "Богино хугацааны дотор таван франчайз салбарыг нээн гэдэг бидний хувьд асар том амжилт. Салбаруудын байршлын хувьд хүмүүст таалагдаж байгаа. Зорьж очиж байгаа хүмүүс ч олон байна. Саяхан захиалгын хоол хүргэх дуудлагын үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн. 

Цаашдаа үйлчилгээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Манай үйлчлүүлэгчдийн 20-30 хувь нь хүүхдүүд байдаг. Тиймээс бид тав дахь салбараа хүүхдэд зориулсан орчныг бүрдүүлсэн. Мөн 20 гаруй ажлын байрыг шинээр бий болголоо.

Өнгөрсөн хугацаанд манайх “Зайсан Хилл” цогцолборын 2 дугаар давхарт салбараа нээгдсэн. Энэ нь шинэхэн кино театртай гэдгээрээ давуу талтай бөгөөд үйлчлүүлэгчдийн чөлөөт цагаа өнгөрүүлэхэд таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

Мөн энэ сард үйлчлүүлэгчдийн аль хэдийнээ очих дуртай болсон газруудын нэг “Хүнү Молл”-ын 2 дугаар давхарт салбараа нээх гэж байна.

Мэдээж нэг зүйлийг хийгээд эхлэхээр бэрхшээл тулгарах нь тодорхой. Үүнийгээ тухай бүрт нь шийдэх шийдэл, арга замыг хайж байгаа. Манай хоолны цэс шинэчлэгдээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Дахин нэмэлт цэсүүдийг үйлчлүүлэгчиддээ бэлэг болгон барихаар бэлдэж байна.

Удахгүй Тэнгис кино театрын урд байрлах “MN Tower”-ын 2 дугаар давхарт салбараа нээхээр ажиллаж байна. “MN Tower”-ын нь Тэнгис кино театрын хажууд тул үзвэр үзэх үйлчлүүлэгчдэд мөн ойр байгаа юм.

Цаашдаа орон нутгийн иргэддээ зориулж салбар ресторанаа нээхээр төлөвлөөд байна"  гэсэн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.