Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ӨВЛИЙН НААДАМ болж байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн аялал, жуулчлалын газраас зохион байгуулдаг "Улаанбаатар өвлийн наадам" Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр, өнөөдөр болж байна. 

Тус наадмыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой.

Энэхүү наадмаар залуучууд снөүбоард, рагби, тэшүүр, мөсөн хананд авиралтын үзүүлбэр тэмцээнүүдийг сонирхож, өвлийн дугуй, нохой чаргаар гулган амьтадтай зураг даруулах боломжтой юм. Сур болон шагайн харваачид цэц мэргэнээ сорьж байгаагаас гадна олон хөгжөөнт тоглоомыг бэлджээ. 

Мөн наадмыг зорьсон иргэд цаа буга, тэмээ унаж, нохойтой чаргаар ч гулгах боломжтой юм байна. 

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг