Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Говь" ХК 2017 оны цэвэр ашгаасаа 1.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ikon.mn
2018 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
@GobiCashmere, FB

Говь ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №4 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 220 /татварын өмнөх дүн/ төгрөг буюу нийт 1,716,247,500 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгож гаргах бөгөөд ногдол ашгийг 2018 оны 4 сарын 24-ны өдрөөс эхлэн компани дээрээ бэлэн мөнгөөр олгох эсвэл хувьцаа эзэмшигчдэд хүссэн тохиолдолд харилцах дансанд нь шилжүүлэх замаар чирэгдэл багатай арга хэлбэрээр саадгүй олгох бөгөөд 2018 оны эцэст ногдол ашгийн үлдэгдэл тооцоог гарган ҮЦТХТ-өөр зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны хадгаламжийн дансанд шилжүүлэхээр болсон байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ