Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 4: Мэдлэг ба технологи

ikon.mn
2018 оны 2 сарын 4
iKon.MN
 

-Шинэ технологи хүн төрөлхтний бүх мэдлэгийг хүлээн авч, ашиглаж байдаг-

Уламжлалт нийгэмд мэдлэгийг хайх болон заах нь хэрэглээтэйгээ харилцан хамааралгүй байлаа. Дээрх хоёр тохиолдолд хоёуланд нь мэдлэгийг учир зүйтэй гэж үзсэн сэдвийнх нь хүрээнд зохион байгуулагддаг байна. 

Их сургуулийн анги, факультетууд, зэрэг цолууд, мэргэшүүлэлтүүд, ер нь дээд боловсрол тэр чигээрээ сэдэв төвтэй сургалттай байсан. Байгууллагын мэргэжилтний үгээр хэлэхэд тэд "зах зээл" эсвэл "бараа бүтээгдэхүүний эцсийн зориулалт" дээр биш харин "бараа бүтээгдэхүүн" дээр анхаарч байсан юм.

Одоо үед бид мэдлэгийг бэлдэх болон олж авахад мэргэжлийн бус сэдвүүдээр бус, хэрэглээ тал дээр илүү анхааран судалж байна. Эдгээрийг хослуулсан ажлууд хаа сайгүй хөгжжээ. 

Энэ бол мэдлэгийн утга учир өөрөө эцсийн зорилго байсан цаг өнгөрч, одоо арга зам буюу ямар нэг үр дүнд хүрэх арга зам болж хувирсны илрэл юм. 

Мэдлэг орчин үеийн нийгмийн гол эрчим хүч болсон нь түүнийг хэрхэн, мөн хэзээ хэрэглэхэд оршино. Хөдөлмөрийг харин тодорхой нэг салбар, мэргэжилтэй холбож тодорхойлж болохгүй. Эцсийн үр дүн нь зайлшгүй олон салбар, мэргэжлээс хамааран гарна.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Өөрийн үүрэг хариуцлага хүлээдэг үр дүнгүүдээ жагсаан бич. Эдгээр үр дүн хүрэхийн тулд танд ямар мэргэжилтнүүд хэрэгтэй вэ? Тухайн мэргэжилтнүүдийн дундах харилцаа холбоог хэрхэн сайжруулах вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.