Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Төмөрбат багш ОЛОН УЛСАД англи хэл заах ЭРХТЭЙ боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Сондор хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат Канадын Конкордиа их сургуулийн TESOL дипломыг гардан авжээ. Ингэснээр тэрээр олон улсад англи хэл заах эрхтэй болж байгаа юм.

Тэрбээр "Өдөр бүр их бага хэмжээгээр, боломжоороо хэлээ үзэж, уйгагүй суралцах хэрэгтэй. Тууштай, зорилготой, тэвчээртэй, хариуцлагатай байж чадвал хэлийг сайн сурдаг юм шүү.

Мөн хамгийн гол нь зөв арга барилаар сурч эхлэх хэрэгтэй байдаг. Энд юуг анхаарах вэ гэхээр эхнээсээ сурсан зүйлээ бодит яриан дээр хэрэглээд явах нь хамгийн чухал.  
Хэлийг хэрэглэх зорилгоор сурахаас биш зүгээр л өдөр тутам сураад, хичээл хийгээд яваад байх зүйл огтоос биш юм шүү" хэмээн зөвлөж байсан юм.

iKon.mn сайт С.Төмөрбат багштай хамтран 2016 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн англи хэлний зайны сургалтыг ШУУД дамжуулалтаар зааж эхэлсэн. Одоогийн байдлаар 53 удаагийн хичээл ороод байгаа юм.

 

Бүх хичээлийг эхнээс нь үзье гэвэл ЭНД дарна уу.