Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн үнэтэй Брэндээр AMAZON шалгарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Их Британий корпорацийн үнэлгээ, стратегийн зөвлөгөө өгдөг Brand Finance компани 2018 оны дэлхийн топ 500 брэндийн жагсаалтыг өнөөдөр танилцууллаа.

Жагсаалтыг АНУ-ын онлайн худалдааны Amazon компани тэргүүлжээ. Тус компани 2017 онд гуравдугаарт жагсаж байсан бол энэ жил брэндийн үнэ нь 42 хувиар өсөж, нэгдүгээрт жагссан байна. Amazon брэндийн үнийг $150 тэрбум гэж тодорхойлжээ.

Харин өнгөрсөн оны нэгдүгээр брэнд болох Google хоёр байр ухарч, гуравдугаарт жагссан байна. Apple компани ноднингийн байраа хадгалж, дэд байранд орсон байна.

Ази тивээс дөрөвдүгээр байрт Samsung орсон нь огцом үсрэлт болжээ. 2017 онд Өмнөд Солонгосын компани нь 9 дүгээрт жагсаж байсан юм.

Эхний 10 байранд орсон компаниудыг жагсаавал:

 

Мөн бүс нутаг тус бүрийн тэргүүлэх брэндүүдийг тодруулахад Хойд Америкийг Amazon (АНУ), Өмнөд Америкийг Pemex (Мексик), Европыг Mercedes Benz (Герман), Азийг Samsung (Өмнөд Солонгос), Африк, Ойрх Дорнодыг Etisalat (АНЭУ), Австрали, Номхон далайг Telstra (Австрали) тус тус тэргүүлжээ.

Дэлгэрэнгүй тайланг энэ холбоосоор үзнэ үү.