Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд анхны жуулчнаа сансарт нисгэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Оросын сансрын технологийн Энергия компани анхны жуулчдаа сансарт нисгэж, Олон Улсын Сансрын Станцад зочлуулж, задгай сансарт хөвүүлэхээр болсноо өчигдөр зарлажээ.

Ийм аялалын өртөг $100 сая орчим болох ба анхны захиалагчид хямдрал үзүүлнэ гэдгээ Энергия компанийн ерөнхийлөгч Владимир Солнцев “Комсомольская Правда” сонинд ярьжээ.

Аялагчид нь задгай сансарт хөвж, фото, дүрс бичлэгээ хийх боломжтой гэнэ. Энергия компани 1961 онд анх Юрий Гагариныг сансарт нисгэж байсан юм. Одоо тэд НЭМ-2 хэмээх жуулчдыг сансарт хүргэх хөлөг бүтээхээр ажиллаж байгаа юм.

Шинэ хөлөг нь 4-6 хүн тээвэрлэх багтаамжтай байх ба ариун цэврийн өрөө, интернэт холболттой гээд аялагчдын тав тухыг хангасан байна гэж Солнцев ярьжээ. 2019 онд хөөрөхөд бэлэн болох НЭМ-2 хөлгөөр жилдээ 5-6 жуулчныг 10 хүртэл хоногийн хугацаатай сансарт аялуулахаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: The Guardian