Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Д.Сүхбаатарын хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн бичиг баримтын үзэсгэлэн нээгдлээ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 ой өнөөдөр тохиож байна.

Ойн хүрээнд Монгол Ардын Намаас санаачлан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийг дэлгэн харуулсан үзэсгэлэнг нээлээ.

Үзэсгэлэнийн нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НАМЗХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги академийн захирал Г.Наранбаатар нар оролцож байна. Үзэсгэлэнг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. 

Сүхбаатарыг сурталчлагч Очирын Баатар 1966 оноос эхлэн өнөөг хүртэл 53 жилийн турш цуглуулж иржээ. Өнөөдөр тэрбээр өөрийн хувийн цуглуулгаа Монгол Ардын Намд  бэлэглэж байгаа аж. Анх 1966 онд Д.Сүхбаатрын үйл хэргийг сурталчлахаар Хоёрдугаар сургууль дээр ханын сонингоор эхлэж үзэсгэлэнгээ гаргаж байсан бол одоо үзмэрүүд баяжсаар жанжин Д.Сүхбаатарын амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг зэргийг харуулсан уран зураг, баримал, марк, мөнгөн тэмдэгт, гэрэл зураг зэрэг 500 гаруй цуглуулгатай болоод байна. 

Түүний цуглуулганд Бүдбазарын зурсан “Д.Сүхбаатар” уран зураг, манай нэрт барималч Ү.Болдын дипломын ажлынх нь эх загвар болох “Сүхбаатар, Ленин” баримал, 1933 оны мөнгөн тэмдэгт, марк, Д.Сүхбаатарын хөшөөний анхны эскиз, “Зоос гоёл” чимэглэлийн газрын даргаас дурсгасан монгол цорын ганц хувь болох жанжны хөрөг бүхий медаль зэргийг дурдаж болно.

О.Баатар нь анх Наваан нэртэй байсан ба анх 1944 онд есөн настайдаа Жанжин клубыг шинэчлэн баригдах үед аав, ээжийн хамт идэвхитэй оролцсон тул клубын нээлтийн баярын хурал дээр клубын дарга “Манай Жанжин клубыг барихад идэвхи зүтгэлтэй ажилласан тул Наваан хүүд Жанжин Сүхбаатар “Баатар” гэх нэрийг өгч байна” гэжээ. Ингээд аав ээж нь үүнийг билэгшээн хүлээн авсанаар түүнээс хойш Баатар гэх болжээ. Тэрбээр 1944 оноос эхлэн цуглуулга хийж эхэлсэн байна. 

Харин Их жанжин Д.Сүхбаатар 1893 оныхоёрдугаар сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг, Элбэг амгалан гацаанд мэндэлжээ. 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд хуралдсан МАН-ын анхдугаар их хурлаас Бүх цэргийн жанжнаар томилогдсон тэрбээр 1921-1922 он хүртэл Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүний албыг хашиж байжээ. 

фото:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг