Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн аварга спортдоо эргэн ирнэ

SPS телевиз
2018 оны 2 сарын 2
SPS
Зураг зураг

“Лондон-2012” зуны олимпийн 30 дугаар наадмын эрэгтэйчүүдийн уртын харайлтын аварга, Их Британийн шилдэг тамирчин Грег Рүтерфорд удахгүй Шотландын Глазго хотноо болох танхимын Гранпри тэмцээнд оролцохоо мэдэгдлээ.

Тэрбээр шагайны бэртлийн улмаас өнгөрсөн жил нутагтаа болсон ДАШТ-ийг өнжсөн юм.

Өдгөө 31 настай олимпийн аварга залуу нөхөн сэргээх эмчилгээний улмаас дөрөвдүгээр сард болох Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцох Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй хэдий ч энэ сарын 25-нд Глазго хотноо өөрийгөө сорихоор шийдсэн гэдгээ хэлжээ.

Дэлхийн нэг, европын хоёр удаагийн аварга британи эрийн гол өрсөлдөгчид АНУ-ын тамирчин Жэррион Ловсон болон Өмнөд Африкийн Русвал Самай нар байх бөгөөд энэ талаар “Тэд тэмцээний хүчтэй өрсөлдөгчид байна гэдгийг мэдэж байна. Гэхдээ энэ бол өөрийгөө хэр хэмжээнд байгааг мэдэж эргэн формоо хурдан олоход туслах байх” гэжээ.

Зураг