2018/02/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.35₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-18°
02:00
S44
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-24°
05:00
S44
-24°
06:00
S44
-24°
07:00
S44
-24°
08:00
S44
-23°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-14°
12:00
S44
-12°
13:00
S44
-9°

"МАН-ыг үүсгэн байгуулсан анхны долоогийн нэг Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх учиртай"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх СБД-т байрлах ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд байрлах Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө тус сургуулийг төгссөн аж. Ёслолын ажиллагаанд Сүхбаатар дүүргийн удирдлага, 2 дугаар сургуулийн захиргаа, эцэг эхийн төлөөлөл хүүхдүүдийн хамт оролцлоо.

Тэрбээр " Эх орондоо хайртай, эцэг, эхдээ элбэрэлтэй, зөв хүн болох, мэргэжлээ зөв сонгож улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд захин, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Мөн энэ Засгийн газар боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хөрөнгө зарцуулж энэ жил 127 цэцэрлэг, 93 сургууль барина. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болж, хүүхдүүд азын сугалаагаар цэцэрлэгт ордогоо болино.

Эх орноо харийн түрэмгийллээс чөлөөлж, туурга тусгаар болгохын төлөө амь хайргүй тэмцэж явсан, МАН-ыг үүсгэн байгуулсан анхны долоогийн нэг Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх учиртай" гэлээ.

Мөн энэ үеэр БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр шинэчлэн тохижуулсан урлаг танхимын нээлт болсон юм.

1948 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид тогтоол гарган тус сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон байна. 

Нийслэлийн шилдэг, Сүхбаатар дүүргийн тэргүүний энэ  сургууль өдгөө 140 багш, ажилчин, 2,850 сурагчтай. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын стандарт хангалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа, үр дүнг тогтмол үнэлж сайжруулах зорилго тавьжээ.

фото:

Гэрэл зургийг Mpa.mn

x