Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Yamaha компани бүжигчний хөдөлгөөнийг хөгжим болгодог хиймэл оюун бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологи (AI) бүх салбарт нэвтэрсээр байна. Тэгвэл Японы Yamaha компани анх удаа бүжигчин хүний хөдөлгөөн, хэмнэлийг хөгжмийн бүтээл болгож хувиргадаг хиймэл оюунт системийг бүтээжээ.

Токиод болсон урлагийн тоглолтын үеэр тэд үүнийгээ үзүүлсэн байна. Нэрт бүжигчин Кайжи Морияма биедээ олон тооны мэдрэгчүүдийг зүүж тайзнаа бүжиглэсэн ба түүний хөдөлгөөн бүрийг хиймэл оюун хөгжмийн нот болгон төгөлдөр хуур дээр тоглож байжээ.

Мөн Берлиний Филармони Оркестр бүжигчний үзүүлбэр дээр хөг нэмж өгсөн байна.

Yamaha компани уг бүтээлээ “уран бүтээлч санааг илэрхийлэх цоо шинэ хэлбэр” гэж танилцуулжээ.

Эх сурвалж: Engadget