Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг авч эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд төрийн бус өмчийн 107 ерөнхий боловсролын сургуульд  27,465 суралцагч, 434 цэцэрлэгт 29,624 хүүхэд тус тус хамрагдаж, нийт төрийн бус өмчийн 541 боловсрол сургалтын байгууллагад 7,128 багш, ажилтан ажиллаж байна.

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 28-ны хооронд нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Үүнтэй холбоотойгоор 2018 онд шинээр боловсрол сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/ байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх уулзалтыг хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14.00 цагаас Багшийн хөгжлийн ордны 202 тоотод  зохион байгуулна. Иймд шинээр боловсрол сургалтын байгууллага байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсаар авах боломжтой гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.