Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудалд ЦЭЦ МАРГААН ҮҮСГЭХЭЭС ТАТГАЛЗАВ

Б.Ану
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Б.Наранхүүг УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганы хуралдаанд суудаггүй ирц хангалтгүй байдал нь "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлээд байсан билээ. 

Гэвч Үндсэн хуулийн цэцээс тус асуудалд маргаан үүсгэхгүй гэж шийджээ. 

iKon.mn сайтаар явуулсан санал асуулгад 6,446 уншигч саналаа өгснөөс 96 хувь нь түүнийг эгүүлэн татахыг дэмжиж байв. 

Мөн мэдээлэл явуулсан хуульч нар Үндсэн хуулийн цэцэд ашиг сонирхлын зөрчилтэй цэцийн гишүүнд асуудал шийдэгдэхээр очсон байгаа талаар дахин хүсэлт явуулж байсныг сануулах хэрэгтэй.