Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын 28 тамирчныг цагаатгаж, олимпийн эрхийг нь сэргээлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сэргээш хэрэглэсэн гэгдэж бүх насаараа олимпийн уралдаанд орох эрхээ хасуулсан ОХУ-ын 28 тамирчны эрхийг Спортын Арбитрийн шүүх өнөөдөр сэргээлээ.

Бас 2014 оны Сочигийн олимпийн наадмаас Оросын тамирчдын авсан долоон медалийг хураасан байсныг буцааж олгохоор болжээ.

Тэдгээрийн дотор эрчүүдийн чарганы алтан медаль, эрэгтэй гүйлтийн цанын 50 км-ын алтан медаль багтаж байна. Дахин 11 тамирчинд Олон Улсын Олимпийн Хорооноос бүх насаар нь олимпийн уралдаанд орох эрхийг нь хассан байсныг зөвхөн Пёнчаны олимпийн хориг болгон өөрчилжээ. Эрх нь сэргээгдсэн 28 тамирчин одоо Пёнчаны олимпийн наадамд оролцох боломжтой гэнэ.

Спортын шүүхийн мэдэгдэлд “28 тамирчнаас цуглуулсан баталгаа нь тэднийг сэргээш хэрэглэсэнд буруутгах хангалттай үндэслэл болж чадаагүй” гэж дүгнэсэн байна.

ОУОХ одоогийн байдлаар ОХУ-ын 169 тамирчныг Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд ньютрал тугийн дор оролцохыг нь зөвшөөрөөд байгаа.

Гэхдээ цагаадсан 28 тамирчнаас хэд нь ирэх олимпод оролцох нь тодорхойгүй байна. Тэдний зарим нь нэгэнт зодог тайлснаа зарласан байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press