Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын туйлын хотуудад ер бусын дулаан өдөр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хүйтнээрээ алдартай Сибирийн алс хойд нутгийн хотуудад энэ долоо хоногт ер бусын дулаарал ажиглагджээ.

Гайхсан нутгийн иргэд нэгдүгээр сарын борооны зургийг авч, интернэтээр хуваалцаж байна. Тухайлбал хоёр хоногийн өмнө Якутын хойд хэсгийн Черский хотод Цельсийн +2 хэмийн дулаантай байсныг цаг уурчид мэдээлжээ.

Хоёр жилийн өмнө энэ хотод -5 хэм хүрсэн нь бүх нэгдүгээр сарын хамгийн дулаан өдөрт тооцогдож байв. Мөн тэр өдөр Чукоткийн Певек хотод агаарын хэм +5 хүрсэн байна. Өнгөрсөн Баасан гарагт энэ хотод -27 хэмийн хүйтэн байсан нь ердийн үзэгдэлд тооцогдож байжээ.

Номхон далайн боомт хот Магаданд энэ өдөр 0 хэмийн дулаан байсан гэнэ. Гэтэл долоо хоногийн өмнө энэ хотод агаарын хэм Цельсийн -40 хүрч байжээ.

Зарим хотуудад дулаарсны улмаас сургуулиудыг хаасан гэнэ. Учир нь ийм үед цасны нуранги үүсэх аюул нэмэгддэг байна.

Гэнэтийн дулаарлын шалтгааныг Номхон далайгаас ирсэн халуун салхитай холбон тайлбарлажээ.

Эх сурвалж: Siberia Times