Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тэнгисийн цэргийн командлагч Монгол биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байсныг мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-д тус улсын тэнгисийн цэргийн командлагч асан Трой Амундсоныг авлигын хэрэгт буруутгасан шүүх хурал болж өнгөрсөн байна.

50 настай командлагч 2005-2013 оны хооронд алба хааж байхдаа батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн нийлүүлэгч Сингапурын GDMA (Glenn Defence Marine Asia) компанид нууц мэдээлэл өгч ашигтай гэрээ байгуулахад нь тусалсныхаа төлөө авлига авдаг байжээ.

GDMA компанийн захирал Леонард Гленн Фрэнсис гэгч командлагч болон бусад удирдах албаны 20 гаруй хүний зугаа цэнгээний зардлыг нь даах, үнэтэй тансаг бэлэг өгөх, биеэ үнэлэгч авч өгөх зэргээр үйлчилдэг байсан гэнэ.

Шүүхийн баримтанд өгүүлсэн нэг жишээнд командлагч Амундсонд зориулж Фрэнсис Монголоос ирсэн биеэ үнэлэгчдийг ашиглаж байсан тухай дурджээ.

Фрэнсисийг одоогоор шалгаж байгаа. Харин Амундсонд 5 жил хорих ял оноож, ирэх дөрөвдүгээр сарын 27-ноос ялыг хэрэгжүүлж эхлэхээр шүүх шийдсэн байна.

 

Эх сурвалж: Justice.Gov