Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 2: Бодит байдалтай нүүр тул

ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
 

-Шинэ бодит байдлыг ашигла-

Өнөөдрийн шинэ бодит байдал нь Өрнө болон Дорнын орнуудын аль алиных нь таамаглалаас тэр өөр байгаа юм. Энэхүү шинэчлэл нь "хүн бүрийн мэддэг зүйл"-тэй таарахгүй. Мөн эдгээр нь улс төрийн харьяаллаас үл хамааран хүн бүхний итгэдэг бодит байдлаас тэс өөр юм. 

Баруун болон зүүний үзэлтнүүдийн аль алиных нь итгэдэг "ийм байх ёстой" гэдгээс ч ондоо. Өнөөгийн хамгийн аюултай хүнд нөхцөл байдал нь засгийн газар эсвэл бизнесийн дээд түвшний удирдлагууд зэрэг шийдвэр гаргагчдын төөрөгдөл болон жинхэнэ бодит байдал хоорондын мөргөлдөөнөөс үүсэж байна. 

Гэвч иймэрхүү хүнд цаг үе эдгээр шинэ нөхцөл байдлыг ойлгож, хүлээн авч, ашиглаж чаддаг хүмүүсийн хувьд маш том боломж болдог. Тиймээс бие даасан, байгууллагын шийдвэр гаргагчийн хувьд "хүн бүрийн мэддэг зүйл" гэсэн урхинд, маргаашийн мухар сүсэг болон хувирах өчигдрийн үнэн гэсэн урхинд ч мөн орохгүй байх нь туйлын чухал юм.

Хүнд цаг үеийн удирдлага гэдэг нь шинэ бодит байдалтай нүүр тулна гэсэн үг. Энэ нь өнгөрсөн хэдэн жилийн өмнөх бодит нотолгоо, таамаглалыг орхиж "Өнөөдөр дэлхий ертөнц яг ямар болчхов?" гэсэн асуултад хариулахаас эхэлнэ гэсэн үг билээ. 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Хүн ам зүйд гарсан өөрчлөлтөөс болж үүссэн боломжуудаас гурвыг жагсаан бич. Хүн ам болон ажиллах хүчинд гарсан өөрчлөлт, улс орны хэмжээнээс бус нутаг, олон улсын хэмжээнд гарсан эдийн засгийн өөрчлөлт гэх мэт. Тэдгээрийг ашигла. 

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.