Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хавайгаас харвасан АНУ-ын пуужин туршилтын байг устгаж чадсангүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын арми Хавайн аралд байрласан агаарын довтолгоог эсэргүүцэх системээс пуужин амдаж устгах туршилт хийсэн нь амжилтгүй болжээ. Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул нэмэгдэж байгаа цаг үед уг туршилтыг гүйцэтгэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Нэрээ нууцалсан албаны хүний мэдээлснээр Хавайн Aegis Ashore туршилтын талбайгаас харвасан SM-3 Block IIA пуужин нь нисэх онгоцноос харвасан туршилтын байг устгаж чадаагүй байна.

Уг пуужинг Raytheon Co компани Япончуудтай хамтран зохион бүтээсэн бөгөөд дунд тусгалын пуужинг устгах зориулалттай ажээ.

Туршилтын үр дүнгийн талаар АНУ-ын армийн Пуужингаас Хамгаалах Агентлаг ямар нэг мэдээлэл өгөөгүй бөгөөд харин туршилтыг гүйцэтгэснийг баталсан юм.

Өнгөрсөн оны зургаадугаар сард гүйцэтгэсэн пуужин эсэргүүцэх туршилт мөн амжилтгүй болж байсан бол 2017 оны эхээр хийсэн туршилт амжилттай байгаа онож байжээ.

Өнгөрсөн онд Хойд Солонгосын дэглэм Японы арлыг давуулж, Номхон далайн усанд пуужин харван туршиж байсан юм. Тэгвэл үүний дараа АНУ пуужингаас хамгаалах системүүдийнхээ бэлэн байдалд анхаарах болж, Пёньяны эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг санаачлан хэрэгжүүлээд байгаа билээ.

 

Эх сурвалж: Reuters