Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хиртсэн сар улаан өнгөтэй болдгийн учир

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр үдэш мандах сарны хиртэлтийг NASA өөрийн Live TV сувгаар дамжуулахаар болжээ. Учир нь энэ ховор үзэгдэл дэлхийн бүх хүмүүст бүрэн харагдахгүй юм. Шууд дамжуулалтыг доор үзүүлж буй видео дүрсээр таван цаг орчим хугацаанд дамжуулж, мэргэжлийн хүмүүс тайлбар хийх гэнэ.

Хиртэлт Улаанбаатар хотод оройн 19:48 цагаас эхэлнэ.

Хиртсэн сар зэсэн улаан туяатай харагддаг нь манай дэлхийн агаар мандлаар дайран гарсан нарны гэрлийн нөлөө гэнэ. Агаар мандал дахь тоосонцор нь нарны гэрлийн өндөр давтамжтай долгион болох хөх туяаг шүүж хаадаг байна. Харин урт долгион болох улаан туяа нь агаар мандлын уг саадыг нэвтэлж чаддаг тул сарыг улаан өнгөтэй харагдуулдаг гэж судлаачид тайлбарлажээ.

Бас агаар мандал дахь тоосонцрын төлөв байдлаас болоод улаан туяа ч нэвтрэхгүй байх боломжтойг сануулсан байна. Энэ үед сар харагдахгүй байхыг үгүйсгэхгүй гэжээ.

Гэхдээ энэ удаагийн хиртсэн сар тод улбар өнгөтэй байхаар байгааг Slooh онлайн телескоп үйлчилгээний мэргэжилтнүүд мэдээлсэн байна.