Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма Давосын чуулганд эмэгтэй хүний хүрмээр гангарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы оролцогчид Давос хотод даарахгүй байх хүнд сорилттой тулгарсан юм.

Учир нь Швейцарийн энэхүү жижиг хотод энэ өвөл сүүлийн 60 жилд тохиолдоогүй их цас орсон байна.

Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг Жэк Ма энэ удаа ДЭЗЧ-д Канадын Canada Goose брэндийн эмэгтэй хүрэмтэй ирсэн нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Ма энэ хүрмээ өмнө нь хэд хэдэн удаагийн арга хэмжээнд өмсөж байсан юм.

 

Тухайлбал өнгөрсөн оны нэгдүгээр сард шинээр сонгогдоод удаагүй байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Манхеттэнд ирэхдээ алдарт хүрмээ өмссөн байв.

 

Хятадын сошиал хэрэглэгчид Жэк Магийн хүрмийг Montebello Parka загварын эмэгтэй хүний $634 орчим үнэтэй хувцас гэж тодорхойлсон байна.

Бас ийм хар ногоон өнгөтэй хүрэм зөвхөн эмэгтэй загварт л байдгийг тэд баталжээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хувцас загварт хүйс хамаарахгүй (unisex ) өмсгөл нэмэгдэх болсон ч Жэк Ма яагаад эмэгтэй загварын хүрэм өмсөх болсон нь тодорхойгүй байгаа юм.

Түүний хүрмийг үйлдвэрлэгч Канадын Canada Goose компани өнгөрсөн оны гуравдугаар сард хөрөнгийн зах зээлд хувьцаагаа зарж эхэлсэн ба тэр цагаас хойш хувьцааны ханш нь 150 гаруй хувиар өсөөд байгаа.

Тус компанийн зах зээлийн 70 орчим хувийг Канад, АНУ-ын зах зээл эзэлдэг. Жэк Ма Хятадын зах зээлд Канадын компанийн сурталчилгааг хангалттай хийж чадах нь эндээс харагдаж байна.

Гэхдээ тус компанийн бүтээгдэхүүн аль хэдийнээ хятадуудын сонирхлыг татах болжээ.

Саяхан Хятадын нэгэн компан Canada Goose-ийн хувцаснуудыг хуурамчаар үйлдвэрлэн онлайнаар борлуулж байсан нь илэрч шүүхэд дуудагдаад байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz