Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Жингэр нохой хуцаж л байдаг, Жингийн цуваа явж л байдаг

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Вашингтоны засаг захиргаанаас өчигдөр зарласан “Кремлийн жагсаалт”-ын талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байр сууриа илэрхийлжээ. Тэрээр уг явдлыг “тэнэглэл” гээд Цагаан ордны бодлого хэр тогтворгүй байгаагийн илрэл гэж дүгнэсэн байна.

Улс төрчид, бизнесмэнүүдийг багтаасан жагсаалтыг зарласнаас хойш хэдэн цагийн дараа Путин сэтгүүлчидтэй уулзахдаа “Жингэр нохой хуцаж л байдаг, Жингийн цуваа явж л байдаг” гэж байр сууриа илэрхийлжээ. Тэр мөн 210 хүнийг багтаасан уг жагсаалтад өөрийнх нь нэр ороогүйд харамсаж байгаагаа хошигнон хэлсэн байна. Жагсаалтад ОХУ-ын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд гээд засгийн газрын бүх гишүүн багтсан юм.

Москвагийн зүгээс АНУ-тай урт хугацаанд тогтвортой, олон улсын дүрэм журмын хүрээнд харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаа боловч энэ эрмэлзлэлийн эсрэг ажиллаж байгаад Вашингтоныг Путин буруутгажээ. Өчигдөр АНУ-ын засаг захиргаа Оросын төрийн өндөр албан тушаалтай 114 хүн, $1 тэрбумаас дээш хөрөнгөтэй 96 бизнесмэнийг багтаасан жагсаалтыг ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хоригийн нэг хэсэг болгож зарласан юм.

Жагсаалтад багтсан хүмүүсийн эсрэг ямар нэг бодитой шийтгэл, хориг зарлагдаагүй бөгөөд харин Москваг Пёньян, Тегеран зэрэг дэглэмүүдтэй нэг түвшинд тавьсан нь жагсаалтыг зарлах болсон гол зорилго байв.

 

Эх сурвалж: Russia Today