Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сараас БНХАУ үндэс угсаа нэгтнүүддээ 5 жилийн виз олгож эхэлнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ирэх Пүрэв гарагаас буюу хоёрдугаар сарын 1-нээс дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хятад үндэстнүүд БНХАУ-д ажиллаж амьдрах, олон удаа зорчих эрхтэй 5 жилийн виз авдаг болж байна.

Одоогоор Бээжингийн эрх баригчид эдгээр хүмүүст нэг жилийн, олон удаа зорчих виз олгодог юм. Өнгөрсөн долоо хоногт зарлагдсан уг шинэ журам нь хилийн чанадад амьдардаг хятад үндэстнүүдэд уугуул нутагтаа амьдарч, ажиллах боломж олгох зорилготой гэнэ.

Визний шаардлагыг хангах этгээд нь гадаад орны иргэн болсон хятад хүмүүс, тэдний үр хүүхэд, эсвэл Хятадын иргэний гадаад иргэншилтэй болсон үр хүүхэд байх ёстой ажээ.

Виз хүсэгч нь Хятад улсын иргэн байсан эцэг эх, өвөг дээдсийнхээ хэн нэгний бичиг баримтыг баталгаа болгож үзүүлэх юм байна. Хэд дэх үеийн үр ачид нь виз олгох, олгохгүй талаар хязгаар тавиагүй гэнэ.

Үүнээс гадна Хятадад зорчих болсон шалтгаанаа тайлбарлах шаардлагагүй болсон нь виз авах явцыг улам хөнгөрүүлж байгаа ажээ.

Цагаач хятадуудад үйлчлэх шинэ бодлого нь “Хятад улсын эдийн засгийн хөгжилд гадаадад цагаачилсан иргэдээ оролцуулах” зорилготой гэж албаны хүмүүс тайлбарлажээ.

2017 онд Хятадын хилээр нийтдээ 598 сая удаагийн хоёр чиглэлтэй нэвтрэлт бүртгэгдсэн нь өмнөх оноос 4.76 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Үүний 292 саяыг нь Хятадын өөрийнх нь иргэдийн урсгал эзэлж байгаа ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post