Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

НҮНТ-ийн Дүнжингарав салбарт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нээгдэнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” өнөөдөр нээгдэнэ.

Ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг энэ төвөөс үзүүлэх боломжтой.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, сургалт хөгжлийн орчин бий болгосон.

Тус төвийн нээлтийн арга хэмжээнд Startup Mongolia ТББ, Хэрэглээний сэтгэл судлал хүрээлэн, “Номин Холдинг” ХХК, “Эвридэй Интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцож ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажил хайгч иргэдтэй ажлын ярилцлага хийж шууд ажлын байраар хангах аж.

Нээлтийн үеэр:

  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Ажилд зуучлах үйлчилгээ
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
  • Бүлгийн сургалт зохион байгуулах /СV хэрхэн бөглөх, Ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх талаар/
  • Гарааны бизнесээ хэрхэн удирдах, хөгжүүлэх талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.