Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 31: Үүргээ гүйцэтгэж буй нийгэм

ikon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
 

-Эрх мэдэл бусдаар хүлээн зөвшөөрөгдөөгүй бол нийгмийн дэг журам байх боломжгүй-

Үүргээ зүй ёсоор гүйцэтгэж буй нийгэм нь нийгмийн дэг журмыг зохицуулах чадамжтай байх ёстой юм. Материаллаг ертөнцийг удирдан зохион байгуулж, хувь хүн ойлгомжтой, утга учиртай болгож, мөн нийгмийн болон улс төрийн эрх мэдлийг зүй ёсны болгох нь үүргээ гүйцэтгэж буй нийгмийн зорилго байдаг.

Хувь хүнд нийгмийн байр суурь болон үүрэг өгдөггүй, мөн нийгэмд зүй ёсны эрх мэдэл олгоогүй бол ямар ч нийгэм үүргээ гүйцэтгэж чадахгүй. Эхнийх нь зорилго болон утга учрыг тодорхойлж, нийгмийн ерөнхий хэлбэрийг тогтоодог. Дараагийнх нь нийгмийг бат бөх болгож, түүний инстүүцүүдийг тодорхойлно. 

Хэрвээ хувь хүнд нийгмийн байр суурь, үүрэг өгөхгүй бол нийгэм оршин тогтнох боломжгүй бөгөөд гагцхүү ямар ч зорилгогүй орон зайд нисэж буй олон нийгмийн атомуудтай адил болно. Түүнчлэн эрх мэдэл нь зүйл ёсны байж чадахгүй бол нийгмийн утга учир бүхий тогтолцоо орших боломжгүй. Тэнд зөвхөн боолчлол эсвэл инерцээрээ баригдсан нийгмийн вакуум байх болно.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Иракийн шинэ засгийн газар эрх мэдлээ зүй ёсны болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Зүй ёсны эрх мэдэлтэй засгийн газар Иракийн иргэдэд байр суурь болон үүрэг өгөхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.